A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 103 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 103 | |
|
Байгууллагын нийгмийн хариуцлага нь нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанаас гадна ажилчдын цалин хангамж, эрүүл мэнд, тэтгэвэр халамж, ашгийг ажилчдад хүртээх, ажлын байран дахь хүйсийн ижил тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй ажилчдад үзүүлэх дэмжлэг гэх мэт олон үзүүлэлт хамаардаг ойлголт билээ.
Тэгвэл ганц бие CEO-нуудтай харьцуулахад гэр бүлтэй гүйцэтгэх захирлууд нь байгууллагын нийгмийн хариуцлага, олон ургалч үзэл баримтлал, ажилчдын сэтгэл ханамж зэргийг илүү сайжруулдаг болохыг АНУ-ын Коннектикутын их сургууль болон Канадын Саскачваны их сургуулиудын хамтарсан судалгаа тогтоожээ.
Эрдэмтэд АНУ-ын 2163 корпорацийн СЕО нарыг судлахад тэдний 86 хувь нь гэрлэсэн байсан бөгөөд дундаж нас 55, байгууллагад ажиллаж байгаа дундаж хугацаа зургаан жил байжээ. Гэр бүлтэй СЕО нар ижил түвшний ганц бие хүмүүстэй харьцуулахад байгууллагын нийгэмд учруулж буй эерэг нөлөөг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг хариуцлагатайгаар захиран зарцуулахдаа илүү гарамгай байсан байна.
Судлагдсан СЕО нарын ердөө хоёр хувь нь эмэгтэй байсан боловч гэрлэлтийн байдлаас үүдэлтэй гүйцэтгэлийн ялгаа эрчүүдийн үр дүнтэй яг адил байжээ.
“Гүйцэтгэх захирал гэрлэсэн хүнээс гэрлээгүй хүн болж өөрчлөгдөхөд байгууллагын нийгмийн хариуцлагын үзүүлэлт эрс буурч байсан нь гайхалтай олдвол болсон” хэмээн Коннектикутын их сургуулийн санхүүгийн профессор Шантарам Хэдж хэлжээ.
Эх сурвалж: University of Connecticut
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|