• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    106   |  
0

Та өөрийгөө Стэнфордын энтрепренершипийн ангийн оюутан байна гэж төсөөлөөрэй. Профессор ангид орж ирээд, оюутнуудыг багуудад хувааж, баг бүрт 5 ам.доллар өгчээ. Таны даалгавар бол авсан мөнгөөрөө 2 цагийн дотор хамгийн их мөнгө олж, энэ туршлагаа 3 минутад багтаан илтгэл тавих юм.  

Энэхүү нийтлэлийг цааш уншихаа түр азнаж, хэрэв би энэ ангийн оюутан байсан бол юу хийх байсан зэрэг боломжит санаануудыг төсөөлөөд үзээрэй.

Ихэнх баг 5 доллараар угаалгын хэрэгсэн худалдан аваад, явуулын авто угаалга ажиллуулах, олны хөл ихтэй газар хүйтэн ундаа зарах, лоттерей худалдаж авах, мөрийтэй тоглоомд азаа сорих гээд байдаг л нэг санаануудыг хэрэгжүүлж, ангиасаа сүүл мушгижээ. 

Харин хамгийн их мөнгө босгож чадсан багууд 5 доллар бол үндсэндээ боломжийг хязгаарлагч, анхаарал сарниулагч хэрэгсэл гэж үзээд мөнгөө ерөөсөө ч ашиглаагүй байна. Тэд мөнгөтэй гэдгээ мартаад, оргүй хоосноос санаагаа босгожээ. Ингэхдээ асуудлыг илүү өргөн өнцгөөр харахыг хичээж гэнэ.

Нэг баг хотдоо хамгийн алдартай ресторанд захиалга өгөөд, захиалсан ширээнүүдээ цагийг нь дөхүүлж байгаад, сул ширээ гарахыг хүлээсэн зочдод өндөр үнээр зараад хоёрхон цагийн дотор чамгүй их мөнгө олжээ.

Харин хамгийн их мөнгө босгож чадсан баг асуудлыг арай өөр өнцгөөс харахыг хичээжээ. Тэд өгөгдсөн 2 цаг болон 5 долларыг хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө гэж харсангүй. Харин хамгийн үнэтэй нөөц бол Стэнфордын оюутнууд мөнгөө хэрхэн өсгөсөн аргаа хуваалцах, илтгэл тавих 3 минутын хугацаа гэж үзжээ. Тиймээс Стэнфордын оюутнуудыг ажилд авах сонирхолтой компаниудад тэдний илтгэлийг нь ирж сонсох санал тавиад 650 ам.долларын тасалбар болгон борлуулжээ.

Профессорын санаачилсан 5 долларын сорилт нь тактик болоод стратегийн ялгааг бидэнд маш энгийнээр ойлгуулж байна. Нөгөөтэйгүүр үүнийг өөрчлөгдөж буй нөхцөл байдалд, ялгаатай концепцод хөрвөх чадвар гэж нэрлэж болно.

Стратеги бол зорьж буй зүйлдээ хүрэх төлөвлөгөө. Харин тактик нь эсрэгээрээ стратегийг хэрэгжүүлэхийн тулд таны гүйцэтгэж буй алхмууд юм. 5 долларын сорилтод хамрагдсан сурагчид 5 долларыг хэрхэн ашиглахад уламжлалт арга барилд баригдаж, стратегийг олж харалгүй өнгөрөөжээ. Хэрэв бид тактикийн арга хэрэгсэлд хэт их анхаарал хандуулваас үүнээс хэт хамааралтай болно. Хятадын нэрт жанжин, стратегичСүнз "Дайтах урлаг" номондоо “Стратегигүй тактик бол ялагдлын өмнөх бужигнаан” гэсэн байдаг.

Таны гарт байгаа 5 долларын билл бол тухайн ажил хэргийг гүйцэтгэхэд хамгийн чухал хэрэгсэл биш байх нь олонтаа. Хэрэгсэл заримдаа таныг мухардалд оруулдаг хамгийн адармаатай урхи байх нь бий. Хэрэв бид өөрийн хийж дадсан хэрэгслээсээ өөр зүйл олж харахгүй болтлоо сохорчих үед , илүү дэвшилтэт, хязгааргүй боломжуудыг олж харахаа байдаг.

Иймд та харах өнцгөө тэлж, стратегиа илүү өргөн хүрээнд тодорхойлж чадвал таныг хойш нь чангаадаг тактикийн дөнгөнөөс мултарна гэсэн үг.

Таны амьдралын 5 доллар юу вэ? Та үүнд тушигдахгүйгээр, 2 цагийн үнэ цэнэ бүхий цонхыг хэрхэн олох вэ,  аль эсвэл та хамгийн үнэ цэнэтэй гурван минутын зэвсгээ яаж бүтээх вэ гэдгээ өөрөөсөө асуугаад үзээрэй.

Хэрэв зээ “юу”-г “яагаад” болгон өөрчилж, тулгараад буй асуудлыг хэвшмэл, уламжлалт шийдлээр биш  өөр цар хүрээгээр авч үзвэл та  хэний ч анзаараагүй, гайхалтай боломжуудыг олж харах болно.

Эх сурвалж: Nextbigideaclub.com

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ