A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 107 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 107 | |
|
Тархи, нуруу нугасны мэс заслын эмч Olawale Sulaiman нь АНУ-ын Шинэ Орлеан хотын анагаах ухааны Ochsner институтийн тархи, нуруу нугасны тэнхимийн эрхлэгч бөгөөд сардаа 12 өдрийг төрсөн нутаг болох Нигерт очиж үнэ төлбөргүй мэс засал хийж эхэлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн ажилтнуудын нийгэмлэгийн мэдээлснээр Нигерийн эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нутаг орон цаашлаад хүн бүрт эрүүл мэндийн нэн чухал үйлчилгээг хангалттай үзүүлж чаддаггүй байна.
Тэрбээр Сулайман эмч хэлэхдээ "өөрийн мэдлэг чадвараа эрүүл мэндийн үйлчилгээг бага ч атугай иргэдэд ойртуулахад ашиглана" гэжээ.
Нигерийн төвөөс алслагдсан Лагос аралд арван хүүхэдтэй, нэн ядуу гэр бүлд төрж өссөн нь энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна. Тэрбээр 19 насандаа Болгар улсын засгийн газрын тэтгэлгийг авч анагаах ухааны сургууль сурч төгсчээ.
Эхнэртэйгээ хамт 2010 онд rnz global эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулсан байна. Тус компани Нигерийн алслагдсан бүс нутгууд болон АНУ-д тархи, нуруу нугасны мэс засал болон зүрх уушгины сэхээн амьдруулах зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Тэрбээр rnz global нь 500 өвчтөнийг эдгээж, 5000 гаруй хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлсэн байна. Түүнчлэн 2019 оноос эхлэн RNZ сангаараа дамжуулж төлбөрийн чадамжгүй иргэдэд тархи, мэдрэлийн гаралтай өвчний үнэ төлбөргүй эмчилгээ, мэс засал хийж эхэлжээ.
“Таны аз жаргал хэр их эд баялгийг бий болгож, хуримтлуулснаар бус бусдад юуг өгснөөр хэмжигдэнэ. Бусдад туслахын тулд та заавал их хөрөнгөтэй байх шаардлагагүй” хэмээжээ.
Тэрбээр амралтаараа эх орондоо очиж эрүүл мэндийн болон боловсрол, сургалтын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна сангаараа дамжуулж мэс заслын болон эмчилгээний багаж хэрэгсэл хандивлаж буй аж.
Эх сурвалж: CNN
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|