• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    102   |  
0

Одон орон судлаачид урд өмнө нь мэдэгдээгүй байсан 20 шинэ сар Санчир гарагийг тойрч байсныг олсон болохоо мэдэгдлээ. Энэхүү нээлтийн дараа Санчир гарагийн нийт сарны тоо 82 хүрч байгаа юм.

Шинээр нээгдсэн саруудын тойрог зам. NASA/JPL-Caltech/Space Science Institute

Шинээр танигдсан сарууд нь Санчир гарагийг хоёроос гурван жилдээ нэг удаа тойрдог бөгөөд дийлэнх нь ойролцоогоор таван км-ийн диаметртэй аж. Тус нээлтийг Хавайд байрлах Субару Одон орны дуран дурангаар илрүүлсэн байна.

Эрдэмтэд олон тооны уг сарыг өмнө нь нэгэн том сар байсан болов уу хэмээн таамаглаж байна. Шинэ нээлтээс өмнө нарны аймгийн хамгийн олон дагуултай гараг нь 79 сартай Бархасбадь гараг байсан билээ.

Эх сурвалж: Astronomy.com

TAGS