• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0
"Urban Kisaan"-ын гидрофоник босоо ферм

Уламжлалт газар тариалантай харьцуулахад нэг жилд ижил талбайгаас 70-80 хувийн илүү ургац хураах “Босоо ферм” (vertical farming) нь байгаль орчныг хамгаалаад зогсохгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх нэгэн гарц болжээ.

Эрофоник болон гидрофоникийн технологи нь хөрс ашигладаггүй

Босоо ферм нь эрофоникийн (ногоог агаарын өндөр чийглэг орчинд тариалах) болон гидрофоникийн (ногоог эрдэс бодисоор баяжуулсан усанд тариалах) гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Уг технологи нь хөрс шороо ашигладаггүй бөгөөд голчлон навчит ургамал, зарим төрлийн жимсийг тариалдаг байна.

“Босоо ферм нь уламжлалт тариалантай харьцуулахад 95 хувь бага ус шаарддаг. Цаг агаарын нөхцөл байдал фермийн орчинд нөлөөлдөггүй учир бид жилд гурваас дөрвөн удаа ургац хурааж өндөр ашигтай ажилладаг” 

хэмээн Энэтхэгийн “Urban Kisaan” босоо фермийн мэргэжилтэн Вихари Канукола хэлжээ.

Босоо фермийн технологийг АНУ-аас Япон хүртэл олон улсад амжилттай хэрэгжүүлж байна. Дэлхийн хамгийн том босоо ферм 2020 оны нэгдүгээр сард Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод ашиглалтад орох бөгөөд өдөрт 2,7 тонн ургац хураах ажээ.

Эх сурвалж: The Better India

TAGS