• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    110   |  
0

Япон Улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр “Хагибис” гэгдэх далайн хар шуурга  өнөөдөр, Япон улсын төв хэсэг буюу Тоокай, Канто бүсээр дайран өнгөрч байна.

“Хагибис" нь Номхон далайд үүссэн энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи юм. Уг салхи 1958 онд  Шизүока болон Канто мужид 1200 хүний амийг авч одсон Каногава гэх хар салхины дайтай гамшиг учруулах өндөр магадлалтай хэмээн тус улсын цаг уурын агентлаг үзэж буй. 

Токиогийн зүүн хэсгийн Чиба мужид хүчтэй салхины улмаас машинтай зорчиж байсан нэг хүн амиа алджээ.

Сүүлийн 60 жилийн туршид тохиогоогүй далайн хар салхи Япон улсын ихэнх газар нутгийг хамрахын сацуу орон нутгийн цагаар 19:00-т Токиогийн баруун өмнөд хэсгийн IZU-гийн хойгт хөрсний нуралт үүсгэсэн байна. 

Одоогийн байдлаар Японы төвийн бүс нутгийн өрхүүд цахилгаангүй байгаа бөгөөд худалдаа, үйлчилгээний газруудыг хааж, төмөр замын үйлчилгээг зогсоож, 1000 гаруй нислэгийг цуцалсан аж. Түүнчлэн Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Формула Нэг авто уралдааныг хойшлуулжээ.

 

Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр цаг уурын  агентлагийн мэргэжилтэн Ясуши Кажихара: “Хагибас нь гамшгийн хамгийн дээд буюу тавдугаар зэрэглэлд хүрсэн тул өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Иргэдэд сонор сэрэмжтэй байж, хоргодох байранд очих боломжгүй бол барилга байшингийн хамгийн өндөр хэсэгт байрлаж, гол горхи болон хотгор газар байхаас зайлсхийх”-ийг сануулсан байна.

Мөн Гүнма, Чиба, Канагава, Яманаши, Шизүока, Миэ мужууд болон Токио хотын бусад хот, дүүрэг, тосгодын 1 сая 790 мянга гаруй иргэнд хоргодох байр луу нүүх шаардлагатай сэрэмжлүүлжээ.

Салхины хурд Тоокай мужид 162 км/ц, Канто-Кошин мужид 144 км/ц, дээд хурд нь 225 км/ц-т хүрч, зүүн эрэг рүү  чиглэж байна.

Хар салхины улмаас  Ибираки, Точиги, Нийгата, Фукушима болон Мияги мужид орж буй аадар бороо 20:00 цагийн байдлаар гамшгийн хэмжээнд хүрсэн байна.

Сонирхуулахад, Хагибис хар салхи Филиппинийн тагалог хэлээр “хурд” гэсэн утгатай. Японы төв болон зүүн хэсэгт болдог хар салхийг ийн нэрлэдэг аж.

Эх сурвалж:  bbc

NHK 

Хари салхины хурд: Цаг уурын урьдчилсан мэдээгээр
TAGS