A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |
|
2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тоглолтын урьдчилсан тоглолтууд явагдаж байна. Манай багийнхны хувьд уг талбайд тоглох эрхээ авч хүчээ үзсэн ч Японы багт ялагдсан билээ. Тэгвэл энэ ялагдлын талаар https://www.japantimes.co.jp сайтад дараах байдлаар онцолжээ.
Тэд мэдээний эхэнд "Сумогийн дэвжээнд Монгол бөхчүүд манлайлдаг ч хөлбөмбөгийн ногоон талбайд япончууд хаан хэвээрээ гэдгээ нотлон харууллаа" гэж бичсэн байв.
Өнгөрөгч Пүрэв гарагт Япон улсын шигшээ баг өөрийн талбай дээр Монгол улсын багийг хүлээн авч, 6 :0 харьцаатайгаар хожсон билээ. Тоглолтыг 43 мянга гаруй хөлбөмбөгийн фанат үзсэний дунд Японы мэргэжлийн сумогийн анхны Монгол Ёкозуна, Асашорюү Дагвадорж байсан юм.
“Японы баг бидэнтэй л адил тамирчид гэдгийг багтаа ойлгуулахыг хичээсэн ч багийнхан маань өрсөлдөгчдөө хожих боломжуудыг цөөнгүй гаргаж өглөө”
хэмээн Монгол улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс онцолжээ.
Гэвч дэлхийн томоохон клубын тамирчдаас бүрдсэн Японы шигшээгийн эсрэг тоглолтдоо тэд баяртай байгаа аж.
“Энэ тоглолт бидний хувьд том туршлага болоод зогсохгүй нэр төрийн хэрэг байлаа. Манай баг тун ирээдүйтэй ч бид улам хичээх хэрэгтэй” хэмээн дасгалжуулагч хэлснийг японы сайтад онцлон дамжуулсан байна.
Эх сурвалж: Japan Times
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|