A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 96 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 96 | |
|
Бохир агаараар амьсгалах нь бүх өвчний суурь болж байгаа нь үнэн. Өдгөө агаарын бохирдол ганц улсын бус дэлхий дахины нэн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Агаарын бохирдлын улмаас жилд 5.5 сая гаруй хүн амь насаа алддаг байна.
АНУ-ын Колорадогийн их сургуулийн эрдэмтэд агаарын бохирдол хүний уур бухимдлыг хүргэж, гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлдгийг судалгаагаар тогтоожээ. Мөн хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг дахин нотолсон байна. Эрдэмтдийн зүгээс хүүхдийн сэтгэцийн өвчин агаарын бохирдлоос үүсэлтэй болохыг онцолж байгаа юм. Агаарын бохирдол уушгины эмпиемийг (гялтангийн хөндийд идээт үрэвсэл үүсэх) хөдөлгөөд зогсохгүй хүнийг уур уцаартай болгодог байна.
Судалгааны дүнг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны гэмт хэргийн мөрдөн байцаах ажиллагааны өдөр тутмын статистикийн дүн шинжилгээнд үндэслэн гаргажээ. Уг судалгаанд өдөр тутмын гэмт хэргийн тохиолдол, 2006-2013 оны хоорондох агаарын чанарын үзүүлэлт, хиймэл дагуулын тусламжтайгаар харж болох түймрийн утаа бөөгнөрдөг талбай зэрэг гурван өөр салбарын мэдээллийг ашигласан байна.
Судалгаанаас харахад агаарын найрлага дахь хорт элементүүдийн хэмжээ үлэмж их нэмэгдэхээс гадна, хүчирхийлэл 1.4 хувиар өсжээ. Нийт гэмт хэргийн дийлэнх нь гэмт халдлага байсан аж. Агаар дахь озоны хэмжээ ихэссэн нь хүчирхийлэл 0.97, гэмт халдлага 1.15 хувиар өсөн нэмэгдэхэд хүргэсэн байна. Хүчирхийллийн гэмт хэргийн 56, гэмт халдлагын 60 хувь нь байшин, барилгын дотор үйлдсэн байдаг аж.
Гэмт хэргийг зөвхөн физикийн талаас нь авч үзээгүй бөгөөд бохир агаар хүнийг уур хилэнтэй болгодог учраас зодоон, хэрүүл маргаан үүсэх нөхцөлийг бий болгодог гэжээ.
Эх сурвалж: ScienceDaily
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|