A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 108 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 108 | |
|
Өнгөрсөн бямба гарагт Японы төвийн бүс болох Токио хот, Канагава, Точиги, Гүнма, Иватэ, Мияги, Фүкүшима, Чиба, Сайтама, Нагано зэрэг мужын нутаг дэвсгэрийг Хагибис хар салхи дайран өнгөрсөн. IZU бүс нутагт хөрсний нуралт бий болгож, Японы төвийн болон хойд нутгуудад 142 гол үерлэж, 21 голын эрэг хавийн далан нуржээ.
NKH-гийн мэдээлснээр тус гамшгийн үеэр 49 хүн амиа алдаж, 200 хүн шархдаж, 14 хүн сураггүй алга болсон байна. “110 мянган мэргэжилтэн гамшгийн судалгаа, аврах ажиллагаанд шуурхай ажилласан. Үүний 13 мянгыг цагдаа, 66 мянгыг гал унтраах багийнхан, 31 мянгыг батлан хамгаалах хүчний ажилчид бүрдүүлж байна” хэмээн Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёсихидэ Суга өчигдөр Токио хотод болсон хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Токио хот орчмын хотуудын 230 мянган иргэнийг гамшгаас урьдчилан сэргийлж нүүлгэн шилжүүлж Фукушимагийн бүс нутгийн үерт автсан иргэдийг нисдэг тэрэг ашиглан аварчээ. Токио орчмын 84 мянган өрх, Японы хойд хэсгийн уулархаг нутагт аж төрдөг айлууд цахилгаангүй байгаа аж.
Дээрээс авсан энэ зурганд Хагибис хар салхины үеэр Нагано мужийн Чикума гол үерлэж, эргээ халин Хокирику Шинкансен галт тэрэгний депо живсэн харагдаж байна.
Шугаманд явдаг нийт гал тэрэгний гуравны нэг нь живсэн тул үйл ажиллагаа тасалдаад байна. Хагибис хар салхи Японы төв болон зүүн хэсгийг дайран өнгөрсний дараа ням гарагт Сайтама мужийн Кавагоё орчмын үерт автсан оршин суугчдыг гал унтраах багийнхан нүүлгэн шилжүүлсэн байна.
Ням гарагт тус хар салхины эрч буурч, Японы хойгийг орхисон юм. Харин Нагано мужийнхнаас бусад мужийн хурдны галт тэрэг хэвийн ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: CNN
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|