• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    103   |  
0

Филиппиний засгийн газар сурагчид бага анги, ахлах анги, коллежоо төгсөхөд хамгийн багадаа 10 тод тарих хууль баталжээ. 

Модыг хот бол тосгоны бүс нутаг, ой хээрийн бүс, дархан цаазтай газар зэрэгт тарих аж. Энэ хуулийг байгаль орчныг хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх “нэг үеийн хариуцлага” /"inter-generational responsibility"/ гэж үзэж буй. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хойч үедээ ногоон орчныг бий болгодох сурагчдын оролцоог дайчилж буй хэлбэр аж.

Жилд 12 сая сурагч бага ангиа, 5 сая сурагч ахлах сургуулиа, 500 мянган сурагч коллеж төгсдөг гэж үзвэл 175 сая мод тарих арга зам юм гэж үзэж буй.

Тус улсын Боловсролын яам энэ хуулийг хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээх бол, Байгаль орчин, Хөдөө аж ахуйн яам мод тарих тохиромжтой газрыг тодорхойлох, модны суулгац, үндсээр хангах, тарьсан модыг арчлан хамгаалах, ургах явцыг хянах үүрэг хүлээх аж.

Сурагчдын тарьсан мод орчны агаарын чанарыг сайжруулаад зогсохгүй, биологийн төрөл зүйлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой аж.

Харин сурагчдын хувьд байгалийн нөөцийг гамтай ашигладаг, хариуцлагатай иргэн болж төлөвшихэд эерэг нөлөөтэй юм.

Эх сурвалж: insider.com

TAGS