• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    105   |  
0
Төхөөрөмж нь авсан өгөгдлөө цахим мэдээллийн сантай тулгадаг

Нью-Йорк хотын Жон Кеннедигийн нэрэмжит нисэх онгоцны буудалд өөрөө өөртөө үйлчлэх билет шалгагчгүй хэсэг ашиглалтад оржээ.

Өөрөө өөртөө үйлчлэх билет шалгагчгүй хэсэг

Уг технологийг нэвтрүүлж буй нэгдүгээр терминалд нь агаарын тээврийн “Lufthansa” компанийн харьяа бөгөөд тэдний шинэ шийдэл гадаад паспорт болон онгоцны билетийг биет байдлаар авч явах шаардлагагүй болгосон байна.

Нүүр таних төхөөрөмж нь авсан өгөгдлөө цахим мэдээллийн сантай тулгаж зорчигчдыг онгоцонд оруулдаг байна. 

Энэ нь үйлчилгээг түргэсгээд зогсохгүй цаасны хэрэглээг бууруулж байгааг хамтрагч байгууллагууд онцолжээ.

Албаныхны хэлж буйгаар технологийн ижил шийдлийг “Air France”, “Japan Airlines”, “Norwegian Airlines” өөрсдийн харьяа терминалууд дээр нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: New York Post

TAGS