• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0
Катарын нийслэл Доха хот

Арабын хойгт байрлах Катар улс дэлхийн хамгийн халуун газруудын нэг билээ. Тус улсад агаарын хэм 2010 онд цельсийн 50,4 хэм хүрч байсан. Харин хэвийн үед шөнийн температур цельсийн 32 хэмээс буудаггүй аж.

Агааржуулагч цэвэрлэж буй ажилчид, "Халифа улсын стадион". Катар улсад 2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ болно. India Times

Тэгвэл Катар улсад агаарын температур цельсийн 46 хэм давж байгаа тул эрх баригчдын зүгээс гадна талбайд хөргөлт агааржуулалтын систем суурилуулж эхэлжээ. Тодруулбал явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай болон 2022 онд Хөлбөмбөгийн ДАШТ-ыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнгүүдэд том оврын агааржуулах төхөөрөмжийг байршуулж байна.

Дэлхийн банкны судалгаагаар Катар улс нэг хүнд оногдох хүлэмжийн хийн ялгарлаар АНУ-аас гурав дахин, Хятадаас зургаа дахин их бөгөөд дэлхийд энэ үзүүлэлтээр нэгдүгээр байрыг эзэлдэг ажээ. 

Тус улсын эрчим хүч хэрэглээний 60 хувийг агааржуулалт, хөргөлт бүрдүүлдэг байна.

“Агааржуулагчгүй бол энд амьдрах аргагүй болно” хэмээн Персийн булангийн судалгаа шинжилгээний хүрээлэнгийн тэргүүн Иосеф Ал-Хоур хэлжээ.

Гэвч хөргөлтийн системд шаардагдах эрчим хүч нь агаарт ялгарч буй нүүрсхүчлийн хэмжээг нэмэгдүүлж, хэт халалтад улам их нөлөө үзүүлж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: The Independent

TAGS