• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    106   |  
0
Сошиал донтолтоос ангижирах  кампуст эмчлүүлж буй Yoo Chae

Сөүл хот: Ахлах сургуулийн сурагч 16 настай Yoo Chae  13 цаг тасралтгүй  гар утсаа оролджээ. Гар утасны хэрэглээнээс үүдэн түүний гэр бүлд үргэлж маргаан өрнөнө. Ангийнхан сурагчид ч түүнд ямар нэгэн асуудал байгааг мэдээд багшид нь уламжилсан байна. Улмаар түүнийг сошиал хэрэглээнд донтсон өсвөрийнхнийг засан хүмүүжүүлэх донтолтоос ангижирах кампуст илгээж 12 хоногийн сэтгэл заслын эмчилгээг хийжээ.

Тэрбээр Yoo хэлэхдээ “Утсаа оролдохоо  болих хэрэгтэй гэсэн бодол толгой дотор минь үргэлж эргэлддэг ч ерөөсөө өөрийгөө хянаж чаддаггүй байв. Одоо бол дээрх бодол эргэлдэх төдийд утсаа орхиж, өдөрт ихдээ 2-3 цагийг л сошиал орчинд өнгөрөөдөг болсон” хэмээжээ.

Өмнөд Солонгос улс Yoo Chae мэтийн сошиал сувгийн хэрэглээнд донтсон өвсөрийнхнийг засан хүмүүжүүлэх төслийг 2007 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байна. Харин 2015 оноос ухаалаг утсандаа донтогсдыг мөн хамруулан сэтгэл заслын эмчилгээ хийж эхэлжээ. Сошиал донтолтоос ангижрах энэ кампуст сурагчид үнэ төлбөргүй байрлах бөгөөд хугацаанаасаа хамаарч 100 мянган воныг хоолныхоо төлбөрт төлдөг байна. 

Нэг байранд 25 хүүхдийн багтаамжтай  төдийгүй эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг тусад нь байлгадаг. Эдгээр байр нь  хотын захад байгаль дунд байрладаг бөгөөд  бүх төрлийн дижитал мэдээллийн хэрэгслийг хориглож, урлагаар дамжуулж сэтгэл засах спортын төрлүүдээр хичээллэх, сонирхолд нь тулгуурлан эмчлэх, “амьд” харилцааг үүсгэхэд илүүтэй анхаардаг аж. 

Энэ жилийн хувьд Жендерийн тэгш эрхийн яам, гэр бүлүүд хамтарч сошиал хэрэглээнд дотсон дунд болон ахлах ангийн 400 сурагчид зориулан улсын хэмжээнд 16 кампусыг барьжээ.

Өмнөд Солонгос улс нь ухаалаг утасны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Өсвөрийнхний 98-аас дээш хувь нь ухаалаг утас хэрэглэдэг бөгөөд тэдний дийлэнхэд нь сошиал донтолтын шинж тэмдэг илрээд буй.

Шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны технологийн яамны мэдээлснээр өнгөрсөн жилийн хувьд 10-19 настай өсвөрийнхний 30 хувь нь ухаалаг утаснаасаа “хэт хамааралтай” гэсэн ангилалд багтсан байна.

Эх сурвалж: CNN asia

 
TAGS