• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    97   |  
0

Ливан улсын эдийн засаг хүнд нөхцөлд байгаа тул өнгөрсөн пүрэв гарагт засгийн газар иргэдийн татварыг огцом нэмжээ.

Тодруулбал багахан асуудалд буюу суурин сүлжээний утас болон Whatsup ашиглан дуудлага хийх зэрэгт өдөр 20 центийн татвар оноосон нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн байна. 

Тиймээс өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн Бейрут хотын оршин суугчид татварын нэмэгдэл, үнийн хөөрөл, авилгачдын тансаглалыг эсэргүүцэж үй олноороо жагсаад буй. Олон хүний тэмцэл, уур уцаар дунд хэн нэгэн хуримаа хийж, жагсагчид “baby shark”-аар давлагаалсан сонирхолтой бичлэгүүд  цахим орчноор түгсэн нь иргэдийг бухимдсан сэтгэл зүйг бага ч болов намжаасан үйл явдал болжээ.

Тухайлбал, өчигдөр Бэйрут хотын  Баабда гудамжаар Элиана Жаббоур гэх эмэгтэй 15 сартай хүүхэдтэйгээ машинтайгаа зорчиж явахад машиныг нь тойрон хүрээлсэн тэмцэгчид хүүхдийг айлгасан байна. 

Тэрбээр эмэгтэй жагсагчдад хандан “бага насны хүүхэдтэйгээ явж байгаа тул битгий хашгираач” гэжээ. Гэтэл улс төрчдийн машины дугуйг хагалж, бүдүүлэг авирлаж буй тэмцэгчид жаалхүүг тайтгаруулахаар “Baby shark”-ыг нийтээрээ дуулж, бүжиглэх давлагааг эхлүүлсэн байна. Энэ үед хүүгийн ээж нь бичлэг хийж цахим орчинд нийтэлсэн нь маш олон хүнд хүрч, эерэг уур амьсгал түгээсэн аж.

Эх сурвалж: CNN

TAGS