• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    101   |  
0

Англи улсын замын хөдөлгөөнд оролцож буй бохирдол ялгаруулдаггүй цахилгаан машинуудыг тусгайлсан ногоон дугаартай болгох шийдвэр гарчээ. Тэдгээр машин нь зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд ердийн тээврийн хэрэгслийг хязгаарласан бүсэд нэвтрэх эрхтэй байх ажээ.

Англи улсын эрх баригчид 2040 оноос дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины худалдааг хориглохоор төлөвлөж байна

“Цахилгаан машиныг ийнхүү ялган тэмдэглэх нь бохирдол ялгаруулдаггүй тээврийн хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой. Хэчнээн олон цахилгаан машин замын хөдөлгөөнд оролцож байгааг ард иргэд харах нь байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнд чухал ач холбогдолтой юм” хэмээн Английн Тээврийн яамны сайд Грант Шаппс хэлсэн байна.

Тус улсын эрх баригчид 2040 оноос дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины худалдааг хориглохоор төлөвлөж байгаа бөгөөд цахилгаан машиныг олон нийтэд сурталчлах энэхүү санаачлагаа Канадад хэрэгжиж буй ижил хөтөлбөр дээр үндэслэн боловсруулжээ.

Эх сурвалж: The Guardian

TAGS