• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    97   |  
0

Малайз улсын засгийн газар ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад тарааж байсан Хятад улсын “Бүс ба зам” төслийн зурагт номыг хураан авчээ. Эрх баригчдын зүгээс тус бүтээл нь “коммунизм, социализмыг сурталчилж, нийгэмд буруу ойлголт өдөөх” агуулгатай хэмээн үзсэн байна.

“Хятадад амьдарч буй Мусульман шашинт Уйгар хүмүүсийг дэмжих нь нийгэмд тэрс үзэл юм” гэсэн тайлбартай, хорих лагерт буй гивлүүртэй бүсгүйн зураг нь олон үндэстэн ястан, сүсэг бишрэлтэй хүмүүс нэг дор амьдарч буй Малайз улсын эрх баригчдын анхаарлыг татжээ. Номын агуулга нь Малайз улсад олныг хамарсан маргааныг дэгдээсэн байна.

“Хятад улс алсдаа дэлхийн дахинд чухал нөлөөтэй болохыг бид үгүйсгэхгүй. Гэхдээ Хятадын үзэл суртлыг дэлгэрүүлэн тараах нь манай улсын баримтлах бодлого биш” хэмээн Малайз улсын Ерөнхий сайд Махатир Мухамед хэлжээ.

Эх сурвалж: CNN

 
TAGS