• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    97   |  
0

Чили улсын Сантьяго хотын иргэд энэ сарын 14-нд метрогоор зорчих тасалбарын үнийн нэмэгдэл, эрүүл мэндийн үйлчилгээний өндөр үнэ, тэгш бус байдлыг эсэргүүцэн жагсаал хийж эхэлсэн билээ. 

Улмаар тус тэмцэл хүрээгээ тэлж улс орон даяар эмх замбараагүй байдал бий болж 15 хүн амиа алдсан төдийгүй ерөнхийлөгчийн ордны ойролцоох худалдааны томоохон төв шатсан тул онц байдал зарлажээ.

Ерөнхийлөгч Себастиан Пинера хоёр хоногийн өмнө Засгийн газарт сануулга өгсөн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул тэмцлийг намжаахаар холбогдох яамны найман сайдыг огцруулахаа мэдэгдлээ. 

Тэрээр иргэдийн  тавьж буй шаардлагыг хүлээн авч тэтгэвэр нэмэх, цахилгааны тарифыг бууруулах, эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн тодорхой хэсгийг улсаас даах, эм бэлдмэлийн үнийг бууруулахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: aljazeera.com

TAGS