• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    116   |  
0

MIT-гийн Sloan менежментийн сургуулийн оюутан Hayes ахмадуудын сэтгэл гутрал, ганцаардлыг асуудлыг VR технологи буюу хийсвэр бодит байдлыг ашиглан эмчлэх арга санаачилжээ.

Hayes 2016 онд хоёр найзын хамт гарааны бизнесийн Rendever компаниа байгуулж, төгөлдөр хуурын сонгодог аян дээр Ван Гогийн уран зургуудыг 3D-гээр амилуулах эхний туршилтаа амжилттай хийжээ.

Тэрээр асрамжийн газрын 100 гаруй ахмад болон сонгогдсон эмнэлгийн өвчтөнүүдэд VR-ийн гайхамшгийг ашиглан хэсэг хором ч болов өвчнөө умартан, баяр баяслыг мэдрүүлж чаджээ. Тэд бүтээсэн платформдоо төрөл бүрийн тоглоом, сонирхолтой үзүүлбэр, далайд шумбах, ууланд алхах зэрэг олон төрлийн спортоор хичээллэн дэлхийгээр аялах зэрэг виртуал бодит байдлыг хөгжүүлсэн байна.

Тус төхөөрөмжийн бас нэг онцлог нь хүмүүс  нэг дор холбож, багаараа  үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлжээ.

Мөн хурим, баяр ёслол эсвэл удаан уулзаагүй гэр бүлийн гишүүдийн зураг, бичлэгийг ашиглан зөнөгрөлтэй хүмүүсийн ой санамжийг сэргээх, амьдралынх нь баярт мөчийг нь ахин бодит мэт мэдрүүлэхэд энэ төхөөрөмжийн ач холбогдол оршино.

MIT-гийн AgeLab-ын судлаачид ахмад настнуудад ижил сценийг кино болон VR төхөөрөмжийн тусламжтай үзүүлэн туршилт хийжээ. VR ашигласны дараа настнуудын сэтгэл гутрал, ганцаардлын мэдрэмж нь  өмнөхөөс илүү буурч эерэг үр дүн гарсныг судлаачид  онцолсон байна.

Эх сурвалж: thinkinghumanity.com

TAGS