• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0
"Супер мод" нь ердийн модноос 12 дахин, төмрөөс 5 дахин илүү бат бөх

Киотогийн их сургуулийн эрдэмтэд тусгай аргаар боловсруулсан модон материал ашиглаж “Наноцеллюлоз тээврийн хэрэгсэл” нэртэй спорт машин бүтээжээ.

Нано-мяндаст целлюлозын түүхий эд нь мод юм

Cellulose nanofiber (CNF) буюу нано-мяндаст целлюлоз нь химийн аргаар боловсруулсан “Супер мод” юм. Энэхүү материал нь ердийн модноос 12 дахин, төмрөөс 5 дахин илүү бат бөх ажээ. Шинэ материалыг ашиглан автомашин үйлдвэрлэхэд ердийн машинтай харьцуулахад 2000 кг нүүрсхүчлийн хий бага ялгаруулж, байгаль орчны хэмнэлттэй байжээ.

Нано-мяндаст целлюлозын түүхий эд нь мод юм. Модыг нунтаглан буталж, тусгай химийн бодисоор шатааж модонд агуулагдах илүүдэл бодисуудыг ялган гаргадаг ажээ. Боловсруулалтын төгсгөлд өндөр нягтшилтай, хөнгөн жинтэй, бат бөх бөгөөд дахин боловсруулах боломжтой мод бий болдог байна.

Япон улсын Байгаль орчны яам болон автомашин үйлдвэрлэгчид шинэ материалыг ихээхэн сонирхож байгаа бөгөөд Тоёота компани “CNF”-ийг бөөний үйлдвэрлэлд ашиглаж болох эсэхийг судалж байгаа ажээ.

Эх сурвалж: New Atlas

TAGS