• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0

“Microsoft” компанийн 2300 гаруй ажилтантай Япон дахь салбар бүтээмжийг нэмэгдүүлж, амралтыг уртасгах зорилготой “Ажил амьдралын зохистой харьцаа” хэмээх шинэ хөтөлбөр хэрэгжүүлжээ. Уг санаачлагын хүрээнд тус компанийн нийт ажилчид долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаж, гурван өдөр амрах болсон байна.

Наймдугаар сард эхэлж, нийт таван долоо хоног үргэлжилсэн туршилт гайхалтай үр дүнд хүрчээ. Ажилчдын бүтээмжийг хийсэн борлуулалтаар хэмжихэд “Microsoft” Япон өнгөрөгч оны наймдугаар сартай харьцуулахад 39,9 хувь илүү гүйцэтгэлтэй байжээ.

“Twitter” хэрэглэгч Шого Ямада хөтөлбөрийн үр дүнг өөрийн хуудаснаа нийтэлжээ

Сэтгэл ханамжийн судалгаагаар ажилчдын 92,1 хувьд богиносгосон ажлын цаг таалагдсан гэсэн бол нэг хоногоор цөөн ажилласан оффисын хаягдал цаасны хэмжээ 58,7 хувь, цахилгааны зардал 23,1 хувь тус тус буурсан эерэг үзүүлэлтүүд гарчээ.

“(Ажлын цагийг бууруулах) үр дүнтэй гэдэг нь батлагдлаа! Япон даяар долоо хоногт 3 өдөр амардаг болох хэрэгтэй!” хэмээн “Twitter” хэрэглэгч Шого Ямада хөтөлбөрийн үр дүнг нийтлэн бичсэн байна.

Цаашид ажлын цагийг богиносгох талаар“Microsoft” Япон компани ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. Гэхдээ тэд ирэх жилийн наймдугаар сард ижил хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: Inc

TAGS