• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0

Хэсэг бүлэг youtube-ийн одод олон сая subscribers-уудаа идэвхжүүлж дэлхийн цөлжиж буй бүс нутгуудад мод тарихаар 6 сая гаруй ам.долларыг цуглуулаад байна.

2020 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл 20 сая мод тарих зорилго тавьсан #TeamTrees төслийнхөн бусад youtuber-үүдийг мөн тус аянд нэгдэхийн уриалж буй. Нэг ам.доллар тутмын хандив  нэг мод тарихад зарцуулагдах  гэнэ. Өнгөрсөн  аравдугаар сарын 25-наас эхлүүлсэн энэ хөдөлгөөнд 48 цагийн дотор 5 сая ам.доллар цугласан байна. Үүнээс 1.75 сая нь дангаараа youtube-ийн дэмжигчдийн хандив аж.

600 гаруй сошиал медиа хэрэглэгч тус хөдөлгөөнд нэгдэхээр олон бүтээлч санаачлага хэрэгжүүлж хандив цуглуулж эхэлжээ. Тухайлбал, Ирландын топ YouTuber 22.9 сая  subscriber-тэй "Jacksepticeye" хаягтай хэрэглэгч бүтэн 8 цагийн турш Minecraft гэх мод тарьдаг видео тоглоом тоглон live хийж үзэгчдээсээ 153 мянган ам.доллар цуглуулжээ. Мөн "teamtrees"-ийн twitter хуудсан дахь жиргээний доор Элон Маск хаана, ямар мод тарихыг нь асууж "Гайхалтай санаачлага байна, бид нэг сая мод хандивлана" хэмээн амлалт өгчээ.

Эх сурвалж: thinkinghumanity.com

 

TAGS