A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 120 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 120 | |
|
Орчин үеийн хамгийн эрэлттэй санхүүгийн үйлчилгээ бол зээл юм. Шинэ финтек компаниуд ар араасаа төрөх болсноор зээл авах боломж улам өргөжсөн. Иймд зээлийн ангилал, хувь хүний зээлийн менежменттэй холбоотой зарим хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.
Зээлдэгчийн талаас зээлийг сайн ба муу гэж хоёр хувааж ангилж болно.
Сайн зээл нь урт хугацаанд өгөөж өгөх, хүний хөгжилд нэмэр болдог.
ЖИШЭЭ НЬ:
Харин муу зээл гэдэг нь урт хугацаанд үнэ цэнээ алдах, ихэвчлэн бараа материал, хэрэглээгээ тэлэхэд зориулсан зээлийг хэлнэ.
ЖИШЭЭ НЬ:
Ихэнх тохиолдолд сайн гэж ангилагдах зээл харьцангуй өртөг өндөртэй байдаг. Тийм учраас сайн зээл авч байлаа ч санхүүгийн болон сэтгэл зүйн чадамжаасаа хэтрүүлбэл муу болж хувирна. Ялангуяа америк тэргүүтэй дээд боловсрол үнэтэй орнуудад оюутнууд сургалтын төлбөрийн зээлээсээ болж олон жил үргэлжилсэн сэтгэлзүйн хямралтай нүүр тулдаг байна.
Харин үүнээс өөр нэг өнцгийг Канадын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "Hoyes, Michalos & Associates" компаны үүсгэн байгуулагчдын нэг Дог Хоес гаргаж тавив. Тэрээр “Сайн эсвэл муу зээл гэсэн зүйл байхгүй, аливааг зээлийг шууд тэгж ангилах боломжгүй” гэв. Магадгүй та цалингийн зээл аваад аяллаа гэж бодъё. Дээрх тодорхойлолтоос харвал энэ тохиолдолд та муу зээл авсан байж таарах нь. Гэхдээ аялал тань сэтгэл ханамжийг өгч хамтран ажиллах ирээдүйн түншүүдтэй тань уулзуулсан байж болно. Тэгэхээр үүнийг шууд муу гэж ангилах нь учир дутагдалтай.
Нөгөөтэйгүүр сайн гэгддэг моргейжийн зээл авч өөрийн хэрэгцээнээс хэтийдсэн үнэтэй, том хэмжээний үл хөдлөх хөрөнгө авах нь ухаалаг алхам яавч биш. Энэ нь хувийн санхүүд ч хортой, цаашлаад улс орон, дэлхийн эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлж болно. Хамгийн чухал нь хэр хэмжээндээ тааруулж зээл авах юм.
ЗЭЭЛИЙН ЗОХИСТ ХЭМЖЭЭГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ?
Авсан зээлээ үнэндээ муу эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Хувийн санхүүгийн зөвлөх Аврахам Байерсийн хэлснээр авсан зээл чинь таны амьдралын хэв маягт шууд нөлөөлж байвал энэ нь зохисгүй, хэтийдсэн гэсэн үг аж.
Хэрэв та ажил руугаа машинаар явахаас өөр сонголтгүй ч машин авах мөнгөгүй бол зээлээр авч болно. Энэ тохиолдолд сайн зээл гэж тооцогдох болов уу? Мөн гэртээ засвар хийхээр цалингийн зээл авбал ямар ангилалд хамаарах вэ? Байрны тань үнэ цэнийг өсгөж буй учир сайнд тооцох уу? энэ мэт асуултууд хөвөрсөөр байгаа биз. Тэгвэл хамгийн түрүүнд авсан зээл тань хувийн санхүүд хэр их дарамт учруулж байгааг тооцоолж үзээрэй.
Авр.Байерсийн санал болгож буйгаар тухайн зээлийн сар болгоны төлөлт таны татварын өмнөх орлогын 25 хувиас хэтрэхгүй байвал тун зохимжтой. Хэдий банкны зүгээс 36 хувийг санал болгодог ч тэдний дураар шийдүүлж болохгүй. Өөрийн санхүүгийн чадавхийг та өөрөө үнэнчээр тогтоох ёстой.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|