Жолооны индексийн жагсаалт, 2019. Mister Auto
Английн авто машины эд анги нийлүүлэгч “Mister Auto” компани жолооч байхад хамгийн стресстэй дэлхийн хотуудын жагсаалтыг гаргажээ. Тэд хотуудыг байр эзлүүлэхдээ замын чанар, агаарын чанар, түгжрэл гэх зэрэг нийт 15 үзүүлэлтийг харгалзан үзсэн байна.
Улаанбаатар хот хамгийн муу жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд удаах байрыг Оросын Москва, Пакистаны Карачи, Энэтхэгийн Колката, Мумбай зэрэг хотууд эзэлжээ.
Харин жолооч байхад хамгийн стресс багатай хотоор Сингапур болон Японы Осака, Токио хотууд шалгарсан байна.
Эх сурвалж: Bloomberg