• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    92   |  
0
2021 онд 1гВт-ийн хүчин чадалтай нарны цахилгаан станц Өвөрмонголд ашиглалтад орох ажээ

Хятадын Цөмийн эрчим хүчний төв групп Өвөрмонголд 17 тэрбум юань буюу 2,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Уг хөрөнгө оруулалтын зорилго нь өндөр хүчин чадалтай нар болон салхин цахилгаан станц ажээ.

Хятадын эрх баригчид Өвөрмонголын өөртөө засах орныг нар, салхины нөөц ихтэй газар хэмээн үзэж байна

Улсын эзэмшлийн тус байгууллага нь Хятад даяар 300 гаруй ногоон эрчим хүчний төсөл хэрэгжүүлдэг бөгөөд одоогийн байдлаар 4,4гВт эрчим хүчийг нарнаас, 12,7гВт эрчим хүчийг салхинаас үйлдвэрлэдэг байна. Хятадын эрх баригчдын зүгээс дараагийн шинэ төсөл хэрэгжих газрыг Өвөрмонголын өөртөө засах орон хэмээн сонгосон нь тус бүс нутаг Хятадын бусад хэсэгтэй харьцуулахад нар салхины хүртээмж ихтэй хэмээн үзсэнийх ажээ.

Өвөрмонголын Улаанцав хот нь шинээр баригдах цахилгаан станцуудын эд ангийг үйлдвэрлэх бөгөөд тэд 2021 он гэхэд 1гВт-ийн хүчин чадалтай нарны цахилгаан станц, 2гВт-ийн хүчин чадалтай салхины цахилгаан станц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эх сурвалж: PV Magazine

TAGS