• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    70   |  
0

Өсвөр насныхны 84 хувь нь бэлгийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн талаарх асуултаа интернетээс хайхыг илүүд үздэг байна. Харамсалтай нь баталгаатай эх сурвалжийн үнэн бодит мэдээллийг хүүхдүүд тэр бүр олж чаддаггүй бөгөөд буруу ойлголт төрүүлэх, алдаатай мэдээлэл цахим орчинд түгээмэл байдаг билээ.

"Roo"-д ирдэг түгээмэл асуултууд. Roo.

Насанд хүрэгчид болоод эцэг эхдээ хандахад тавгүй байж болох асуултад үнэн зөв хариулт олох орон зайг өсвөр үеийнхэнд өгөх зорилгоор АНУ-ын “Planned Parenthood” байгууллага “Roo” хэмээх чат ботыг бүтээжээ. 

“Ариун цэврийн хэрэглэл хэрхэн ашиглах вэ”, 

“Найз залуу/охин маань бэлгийн харилцаанд орохыг шаардвал яах вэ”

“Сэтгэл санааны дарамт учруулах үерхлийг хэрхэн таних вэ” 

гэх мэт бие мах бодь, үерхэл нөхөрлөл, бэлгийн харилцаа, жирэмслэлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар олон асуултыг “Roo”-гээс асууж болох ажээ.

Та ЭНД дарж “Roo”-тэй холбогдох боломжтой.

Эх сурвалж: Vox

TAGS