• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    92   |  
0
Камбожийн дундад зууны үеийн Ангкор Ват сүмд жилд хоёр сая гаруй жуулчин ирдэг

2016 онд Камбожийн алдарт Ангкор дурсгалт газрын Самбо нэртэй заан хэт халалт болон бахардан ядарснаас үүдэн амь үрэгдсэн мэдээ дэлхий дахиныг цочроож байсан билээ. 

Камбож улс 400-600 заантай

Тиймээс хумигдан цөөрч буй зааны тоо толгой, тэдний ёс бус хэрэглээний эсрэг амьтны эрхийг хамгаалах байгууллагууд өнгөрсөн жилүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байна.

Уг хичээл зүтгэлийн үр дүнд Камбожийн алдарт Ангкор археологийн паркийн захиргаа ирэх оноос эхлэн заантай тойрон аяллыг зогсоох шийдвэр гаргажээ. Тус паркийн нийт 14 зааны эхний хоёрыг ойролцоох хамтын нөхөрлөлийн ойд суллан тавьсан бөгөөд үлдсэн зааныг ирэх оны эхээр суллах ажээ.

“Заан хэдий том биетэй ч номхон дөлгөөн амьтан. Тэднийг аялал жуулчлалд ашиглах бус байгальд нь тайван амьдруулахыг бид хүсч байна” 

хэмээн амьтан хамгаалах Апсара группийн хэвлэлийн төлөөлөгч Лон Косал хэлжээ.

Эх сурвалж: CNN

TAGS