• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    122   |  
0

АНУ-ын Индиана мужийн Пиндлтон засан хүмүүжүүлэх газар 2015 оноос “F.O.R.W.A.R.” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх болжээ. Тэд хоригдлуудыг муур үрчлүүлэх асрамжийн газар ажиллуулжээ. Үүний үр дүнд итгэмээргүй амжилтад хүрсэн байна. 

 

Асрамжийн газрын тэжээвэр амьтад ганцаардаж, стресстэж, хүнд итгэхээ больдог байна. Энэ нь тэднийг шинэ гэр бүлд дасахад хүндрэлтэй болгодог ажээ. 

Хөтөлбөрийн хүрээнд хоригдлууд муурнуудыг арчилж, тэжээж, тэдэнтэй тоглох болсон байна.

Үр дүнд нь хоригдлууд бусадтай нөхөрсөг, халамжтай, нүүрэндээ инээмсэглэл тодруулах болсон бөгөөд тэндий бяцхан назууд нь нийгэмшсэн байна.

“Хөтөлбөрт хамрагдсан хоригдлууд зүгээр суух нь багасч, өөртөө итгэлтэй бөгөөд хариуцлагатай болсон. Тэдэнд сургуульд сурах, ажилд орох, хууль дүрмийг дээдлэх хандлага илт ажиглагдах болсонд бид үнэхээр баяртай байна” 

хэмээн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “APL” вэб хуудас дээрээ бичжээ.

 

Эх сурвалж: Cats on Catnip

TAGS