• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    75   |  
0
Уг технологи нь хорт хавдрын “microRNA” молекулын төвлөрлийг цуснаас илрүүлэх зарчмаар ажилладаг

13 төрлийн хорт хавдрыг нэг дусал цуснаас 99 хувиар илрүүлэх технологийг Япон улсын “Toshiba Corp” компани бүтээснээ олон нийтэд мэдээлжээ.

Шинжилгээ 20 мянган иенийн зардалтай байх бөгөөд хариу хоёр цагийн дотор гардаг ажээ

Уг технологи нь хорт хавдрын “microRNA” молекулын төвлөрлийг цуснаас илрүүлэх зарчмаар ажилладаг бөгөөд ходоод, уушги, элэг, цөс, нойр булчирхай, өндгөвч, түрүү булчирхай, хөхний хорт хавдар зэргийг оношилдог хэмээн “Toshiba” компанийн судалгааны хүрээлэнгээс зарласан байна. Шинжилгээ 20 мянган иенийн зардалтай байх бөгөөд хариу хоёр цагийн дотор гардаг ажээ.

Энэхүү төсөлд Япон улсын Үндэсний хорт хавдар судлалын институт болон Токио хотын анагаах ухааны их сургууль хамтран ажиллажээ. Тэд ирэх оноос бүтээлээ туршилтад оруулахаар төлөвлөж буй бөгөөд ойрын ирээдүйд багтаан зах зээл дээр гаргах зорилт тавьсан байна.

Эх сурвалж: Japan Times

TAGS