• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    70   |  
0
Хиймэл арьс 13 мянган мэдрэх төхөөрөмжтэй. CNN

2017 оны байдлаар дэлхий даяар ажил хийдэг 10 мянган хүн тутамд аж үйлдвэрийн 85 робот оногдож байна. Ирээдүйд энэ тоо тогтмол өсөх хандлагатай байгаа юм. Үүнээс үүдэн ажилчин роботыг хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй байхаар бүтээх нь чухал асуудал болжээ.

Мюнихийн Техникийн их сургуулийн профессор Гордон Чен. CNN

“Роботууд арьстай болсноор харж чадахгүй зүйлтэйгээ болгоомжтой харьцах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос сэргийлж, робот өөрийгөө болон ажиллаж буй эд материалаа хамгаалах боломжтой болох юм” 

хэмээн хиймэл арьсыг бүтээсэн Мюнихийн Техникийн их сургуулийн эрдэмтдийн нэг, профессор Гордон Чен хэлжээ.

Хүний арьс 5 сая орчим мэдрэлийн эсээс бүрддэг бол хиймэл арьс 13 мянган мэдрэх төхөөрөмжтэй ажээ. Эдгээр нь агаарын хэм, хурдатгал, орон зай, даралт зэргийг хэмжих чадалтай юм.

Хиймэл арьсыг бөөний үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд өртөг өндөр байгаад мэргэжилтнүүд санаа зовниж байна. Түүнийг бүтээсэн эрдэмтдийн дараагийн зорилго нь мэдрэх төхөөрөмжийн овор хэмжээг бууруулах ажээ. 

Эх сурвалж: CNN

TAGS