• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    84   |  
0

Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нүүрс ашигладаг дулааны цахилгаан станцуудаа өвөл зогсоох шийдвэр гаргажээ.

Солонгос улсын нийт эрчим хүчний 40 хувийг нүүрс ашигладаг 60 дулааны цахилгаан станц бүрдүүлдэг байна. 

Засгийн газрын шийдвэрээр 14 цахилгаан станц арван хоёрдугаар сараас гуравдугаар сарыг хүртэл огт ажиллахгүй бөгөөд үлдсэн станцууд хүчин чадлынхаа 80 хувьд ажиллах ажээ. 

Үүний үр дүнд агаарын бохирдол 44 хувь буурч, нарийн ширхэгт тоосонцор (PM 2.5)-ийн нягтаршил эрс багасна хэмээн Солонгосын Эрчим хүчний яам тооцоолж байгаа юм.

Солонгосын засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх зорилтынхоо хүрээнд нүүрс ашигладаг дулааны цахилгаан станцуудаа зогсоохоос гадна автомашины хэрэглээг хязгаарлах, тоосжилт үүсгэдэг барилгын ажлуудыг цөөрүүлэх арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: The Guardian

TAGS