• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    61   |  
0

Зам тээврийн ослын тоог бууруулахад замын хөдөлгөөнийг хянах, зохицуулах үр ашигтай хяналтын систем чухал аж. Хэрвээ та Финланд улсад ирвэл замын цагдаатай тааралдахгүй.

Учир нь сүүлийн жилүүдэд Финланд улсад замын хөдөлгөөнийг хянах, зохицуулах хяналтын системд технологийн хөгжлийг түлхүү ашиглаж, хүний оролцоог багасгаж байгаа юм байна.

Үр дүнд нь тус улсад замын хөдөлгөөнийг хянах, зохицуулахад цагдаа болон холбогдох мэргэжилтнүүдийн зарцуулж байгаа цаг нь 2012 оноос 2018 оны хооронд 17 хувиар буурчээ.

Цагдаагийн ажилтнууд нь ихэнхи дээ яаралтай дуудлагад хариу өгдөг бол өдөр тутмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг робот болон технологийн тусламжтайгаар хангадаг юм байна.

2020 оны 6 сараас хэрэгжиж эхлэх тус улсын  замын хөдөлгөөний шинэ хуулиар дрон гэх мэт орчин үеийн технологиудыг жолооний ард дахь утасны хэрэглээ болон суудлын бүс ашиглаж буй эсэхийг хянах үйл ажиллагаанд ашиглаж эхлэх аж.

5.5 сая хүн амтай энэ улсад 2018 онд зам тээврийн ослоор 237 хүн нас барсан бол 2020 онд зам тээврийн ослоор амиа алдаж буй хүний тоог 50 хувиар бууруулах зорилт тавьжээ.

Харин 3 сая хүн амтай манай улсад зөвхөн 2018 онд 562  хүн зам тээврийн ослоор амиа алдсан  гэсэн харамсалтай тоо байдаг юм байна.

TAGS