• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    84   |  
0
Гар утасны тоглоом цөөнгүй авто ослын шалтгаан болж байна

Өнгөрсөн жилүүдэд утсаар тоглосон, утсаа цэнэглэхийг оролдсон, утсан дээрээ зурагт ном уншиж байсан хайхрамжгүй жолооч нар хүний амь насанд хүрсэн хэрэг цөөнгүй бүртгэгдэж, олны шүүмжлэлийг дагуулжээ.

Энэхүү байдлыг харгалзан Япон улсын засгийн газраас жолооны үеэр утас ашиглах торгууль шийтгэлийг эрс нэмэгдүүлсэн байна. Шинэ хуулиар:

Жолооны ард гар утас ашиглахыг хориглосон хууль Япон улсад 2004 оноос хэрэгжих болжээ
  • Утас ашиглаж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол гурван оноо,
  • Бусдад аюул учруулсан бол зургаан оноо,
  • Том оврын машины жолооч 25 мянган иен (227 ам.доллар),
  • Суудлын машины жолооч 15 мянган иен (137 ам.доллар),
  • Мотоциклийн жолооч 12 мянган иен (110 ам.доллар),
  • Давтан тохиолдолд зургаан сар хорих буюу 100 мянган иенээр (916 ам.доллар)

тус тус торгох ажээ.

Мөн түүнчлэн утасны хэрэглээнээс шалтгаалж бусдад аюул учруулсан жолоочид эрүүгийн хэрэг үүсгэж, гэм буруу нь батлагдвал нэг жил хүртэлх хугацаагаар хорих буюу 300 мянган иенээр (2750 ам.доллар) торгох болсон байна.

2018 онд Япон улсад утаснаас болж анхаарал сарнисан жолоочоос үүдэлтэй 2790 авто осол бүртгэгджээ. Түүний 42 тохиолдолд хүний ам нас хохирсон бөгөөд энэ нь 10 жилийн хугацаанд 2,3 дахин нэмэгдсэн ноцтой үзүүлэлт ажээ.

Эх сурвалж: Japan Times

TAGS