• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0
Индонезийн парламент

Индонез нь Зүүн өмнөд Азийн хамгийн том зах зээлтэй орон билээ. Тус улсын ерөнхийлөгч Жоко Видодо 2020 онд багтаан засгийн газрын зарим агентлагийг хиймэл оюун ухаанаар орлуулах шийдвэр гаргаснаа мэдэгджээ. 

Энэ нь төрийн үйлчилгээнд шаардлагатай шат дарааг цөөрүүлэх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлэх, хүнд суртлыг арилгах эерэг нөлөөтэй хэмээн тэрээр үзэж байна.

Дэлхийн хамгийн их хүн амтай таван орны нэг нь Индонез юм

Индонезийн ерөнхийлөгчийн албанд хоёр дахь удаагаа улиран сонгогдоод буй Жоко Видодо дараагийн таван жилд дотоодын хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, байгалийн баялгийн экспортын хамаарлыг бууруулах зорилготой байгаа юм. Үүний тулд их хэмжээний гадны хөрөнгө оруулалт тус улсад шаардлагатай боловч төрийн одоогийн тогтолцоо эдийн засгийг удаашруулж байна хэмээн тэрээр мэдэгдэлдээ онцолжээ.

Засгийн газрын ямар албыг хиймэл оюун ухаанаар орлохыг Жоко Видодо ил болгоогүй бөгөөд ямар технологи ашиглахыг зарлаагүй байна. 

Эх сурвалж: Reuters

TAGS