• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    71   |  
0

Хойд Солонгос улс төрийн тахилгат уул гэгддэг Пэктү уулын /Ким Жон Ун-ы эцгийн мэндэлсэн газар/ ойролцоо Самжион гэх жижиг дагуул хот байгуулжээ. Өчигдөр тус хотын нээлтийг Ким Жон Ун удирдагч, социалист намын төлөөлөгчид, ард түмнийхээ хамт хийлээ.

Тус улсын мэдээллийн хэрэгсэл KCNA-гийн мэдээлснээр энэ дагуул хотод 4000 өрхийн орон сууц, цанын бааз болон тэмдэглэлт баяр, үйл ажиллагааг зохион байгуулах стадионыг барьжээ. 

Төрийн мэдээллийн хэрэгсэл нь тус дагуул хотын бүтээн байгуулалтад иргэд сайн дураараа хөдөлмөрлөсөн гэж мэдэгсэн ч зарим эх сурвалжийн үзэж буйгаар албадан хөдөлмөрөөр бариулсан аж.

North Korean News-ийн сэтгүүлч Колин Звиркоги Самжиёон нь тус улсын өөр аль ч хоттой харьцуулшгүй шинэлэг зохион байгуулалттай, цэвэрхэн хот болсон.

 "Социализмын далбаан доорх утопи хотын туурин дээр эрс шинэчлэл" хийж 450 гаруй барилгыг барьсны үндсэн дээр Самжиёон хот ийн сүндэрлэжээ.

Ким Жон Ун: "Бүх нам, арми, болон ард нийтийн дэмжлэгээр уулсын дунд боссон Самжиёон энэ хотоо орчин үеийн, үлгэр жишээ социалист хот болгох хэрэгтэй" хэмээн нээлтийн үеэр дурджээ.

Хотын гурван шатлалт бүтээн байгуулалтын ажил ирэх оны аравдугаар сард дуусах аж.

TAGS