• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0
(Баруун гар талаас ) Марвин Висборд 88, Алан Трип 102 настай. Washington Post

88 настай Марвин Висборд, 102 настай Алан Трип нар Пенсилвани мужийн ахмадын нийтийн сууцанд танилцжээ. Трипийн төрсөн өдөр болоход түүний найз Висборд хөгжимт мэндчилгээ дэвшүүлснээр хоёр эр хөгжим зохиох адил сонирхолтойгоо олж мэдсэн байна.

Алан Трип хөгжмийн студидээ сууж байгаа нь. Washington Post

Хачирхалтай нь хоёр найзын хэн нь ч урьд өмнө нь хөгжимтэй холбоотой ажил эрхэлж байсангүй. Зар сурталчилгааны албанд ажилладаг байсан Трип дууны шүлэг бичиж, зөвлөх байсан Висборд хөгжмийг хариуцжээ.

“Бидний насны хүмүүст зориулсан шинэ хөгжим байдаггүй нь үнэхээр харамсалтай. Тиймээс бид өөрсдийн амьдрал дээр сэдэвлэсэн дуунуудыг хүмүүст танил байдлаар хүргэхээр шийдсэн” 

хэмээн Трип хэлжээ. Хоёр эр хөгжмийн ажлаа өөрсдөө санхүүжүүлэхээс гадна хүмүүсийн тусламж дэмжлэгийг ч олсон байна. 

“Senior Song Book” (Ахмадын дууны дэвтэр) нэртэй тэдний анхны цомог найман дуутай бөгөөд 1940, 1950, 1960-аад оны аялгууг орчин үеийн буюу 2020 оны хэв маягтай хослуулснаараа онцлогтой ажээ.

Эх сурвалж: Washington Post

TAGS