• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0

Хуванцрын хаягдал нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй томоохон асуудал болсон энэ үед дэлхий нийт дахин боловсруулагдахгүй хуванцрын хэрэглээг багасгах олон шийдэл туршиж буй. 

Үүний нэг жишээ гэвэл Итали улс уг асуудлын үлэмж өөрчлөлт авчирч чадах нэгэн шинэлэг шийдлийг туршиж эхэлсэн нь баар, үйлчилгээний газрууд хуванцар соруулыг паста гоймонгоор орлуулж эхэлсэн явдал юм.  

Түүнчлэн Stroodles гэх мэт компаниуд хэдийн соруул болгон ашиглах ховилтой гоймон үйлдвэрлэж эхэлжээ. Энэ соруул нь хүйтэн шингэн зүйл дотор нэг цаг хүртэл тэсэх боломжтойгоос гадна гурил амтагдахгүй байгаад хэрэглэгчид ам сайтай байгаа аж.

Дашрамд дурдахад дэлхий дээр жилд 8.5 тэрбум хуванцар соруулны хаягдал бий болдог гэсэн судалгаа гарчээ.

"Stroodles бол пастагаар соруул үйлдвэрлээд зогсохгүй ирээдүйд олон жижиг шийдлээр хүн төрөлхтөнд ухамсарт хэрэглээ, дадлыг хэвшүүлж, байгаль орчны тогтвортой байдал, түүнд хүмүүсийн оруулах хувь нэмрийн талаарх ойлголтыг илүү дэлгэрүүлэх юм" хэмээн паста гоймонгоор соруул үйлдвэрлэдэг компаний захирал Gelmann хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Цаашлаад хуванцар аягануудыг ч энэ мэт байгальд ээлтэй шийдлээр орлуулах арга замыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн тэд үзэж буй. 

Эх сурвалж: 

-Thinkinghumanity.com

-Stroodles.com

TAGS