Финладын, Хельсинки хотод төрсөн залуухан Ерөнхий сайд Санна Мирелла Марины тулаарх сонирхолтой 9 баримтыг хүргэе.
- Санна Марин нь “солонгон гэр бүл”-д төрж өсжээ. Тэрээр их сургуульд ортлоо ээж болон ээжийнхээ эмэгтэй хамтрагчтай түрээсийн байранд амьдарсан байна.
- 2015 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа би гэр бүлийнхнийхээ талаар нээлттэй ярьж чаддаг байсны улмаас үеийн хүүхдүүдийн хүрээллээс гадуур үлдэж “үл үзэгдэгч хүүхэд” мэт л санагддаг байв. Гэхдээ ээж минь намайг хэзээ ч хайр халамжаар дутааж байгаагүй, миний охин зорьсондоо хүрч чадна хэмээн цаг үргэлж дэмжиж ирсэн” гэжээ.
- Санна Марин нь гэр бүлийнхнээсээ их сургуульд сурсан анхны хүн болсон байна.
- Финландын хэвлэлийнхэн түүнийг “солонгон хүүхэд” хэмээн нэрийддэг гэнэ.
- Марин 2004 онд 19 настайдаа Пирккала ахлах сургуулийг төгсөж, 2017 онд Тампере их сургуульд удирдлагын шинжлэх ухаанаар магистрын зэргээ хамгаалжээ.
- 2012 онд 27 насандаа Тампер хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож, 2013-2017 онд иргэдийн хурлын төлөөлөгчдийн даргын албыг хашжээ.
- Түүний нөхөр Markus Räikkönen, Санна Марин нар 2018 онд хүүхэдтэй болжээ.
- “Би өөрийнхөө нас хийгээд хүйсийн талаар хэзээ ч бодож байгаагүй, харин үүний оронд сонгуульд өгсөн амлалтаа хэрхэн биелүүлж, улс төрд ямар бодлого баримтлах дээр л анхаар ч ирсэн” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
- Тэрээр өнгөрсөн зургадугаар сард зам тээврийн яамны сайдаар сонгогдсон байна.
Эх сурвалж: The Sun