• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0

“Time” сэтгүүл 1927 оноос хойш жил бүр тухайн онд онцлох нэгэн хүнийг нэрлэсээр ирсэн билээ. Тэгвэл 2019 оны “Онцлох хүн”-ээр 16 настай Швед охин Грета Танберг тодорчээ. Тэрээр өмнө нь тодорсон хүмүүсээс хамгийн залуухан нь юм.

Грета Танберг гурван жилийн өмнөөс баасан гараг бүр хичээлээ тасалж, Шведийн төрийн ордны өмнө байгаль орчны төлөөх жагсаал зохион байгуулах болсон бөгөөд түүний энэхүү үйлдэл #FridaysForFuture хөдөлгөөн болтлоо дэлхий даяар түгжээ.

Тэгвэл энэ онд НҮБ-ын Байгаль орчны чуулганы үеэр дэлхийн удирдагчид цаг уурын өөрчлөлтийн эсрэг бодитой арга хэмжээ авахгүй байгааг хурцаар шүүмжилсэн түүний илтгэл энэ онд олны анхаарлыг татсан билээ.

Мөн тэрээр энэ оны эхэнд “Нобелийн Энх Тайвны Шагнал”-д ч нэр дэвшиж байсан юм.

 

Эх сурвалж: BBC

TAGS