• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    120   |  
0

“Google” компани“Android” үйлдлийн системийн ухаалаг туслах “Google Assistant” үйлчилгээндээ “Орчуулагч” горимыг өнөөдрөөс нэвтрүүлж байна. “Apple”-ийн “iOS” үйлдлийн системтэй хэрэглэгчид ч “Google Assistant” апликейшнийг утсандаа суулган шинэ үйлчилгээг ашиглах боломжтой ажээ.

“Google, надад Тайланд хэлээр ярихад туслаач” эсвэл “Google, миний Герман хэлний орчуулагч болоорой” гэх зэрэг үгсийг ашиглахад “Орчуулагч горим” идэвхжих бөгөөд орчуулахыг хүссэн зүйлээ дуу хоолойгоор болон бичгээр илэрхийлэх боломжтой юм. 

Орчуулагч нь 44 хэлийг таних чадвартай бөгөөд тэдгээрийн хооронд бичгэн болон аман орчуулга хийх ажээ. Хэлний жагсаалтад Монгол хэл одоогоор багтаагүй байна.

Эх сурвалж: The VergeGoogle

TAGS