• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    81   |  
0
ХАБА болон түүний ойр орчмын барилгуудыг битүүмжилж, хамгаалалтад авчээ

ОХУ-ын нийслэл Москва хотын төвд байрлах Холбооны аюулгүй байдлын албаны (ХАБА) үүдэнд орон нутгийн цагаар 18:00 цагт буудалцаан болжээ. Энэхүү буудалцаан нь тус улсын "Аюулгүйн албаны ажилчдын өдөр" болон ерөнхийлөгч Владимир Путины жил тутам зохион байгуулдаг хэвлэлийн хуралтай давхцаж буйгаараа олны анхаарлыг татаад байна.

Оросын хууль хүчний байгууллагууд тус хэргийг шалгаж байна

Зарим эх сурвалжийн мэдээлж буй гурван хүн гал нээсэн гэх мэдээллийг ХАБА няцаасан бөгөөд баталгаагүй эх сурвалжаар буудалцааны үр дүнд халдлага үйлдсэн хоёр хүн, ХАБА-ийн нэг ажилтан амь насаа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэжээ. 

ХАБА болон түүний ойр орчмын барилгуудыг битүүмжилж, хамгаалалтад авсан бөгөөд Оросын хууль хүчний байгууллагууд тус хэргийг шалгаж байна. 

Эх сурвалж: BBC

TAGS