• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    97   |  
0

Форбес сэтгүүлээс 2019 оны хамгийн өндөр орлоготой youtuber-үүдийг нэрлэснээс 5 настай Анастасия Радзинская гуравдугаарт жагсжээ. Тэрээр PewDiePie, Jeffree Star гэсэн youtube сувгаараа олонд танигдаж жилийн хугацаанд 18 сая ам.долларын орлого олжээ. Ингээд 5 настай саятны талаар дараах баримтыг хүргэе.

  • Анастасия 6 youtube сувагтай бөгөөд эдгээрээс хамгийн алдартай нь "Like Nastya Vlog" юм.
  • Энэ суваг нь дангаараа 42.3 сая дагагчтай бөгөөд бүх суваг нь нийтдээ 107 сая дагагчтай. Түүний бичлэгүүдийн  үзэлт 42 тэрбум хол давжээ.
  • Pew судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар эцэг эхчүүдийн 81 хувь нь 11 болон түүнээс доош насны хүүхдүүдэдээ Youtube үзүүлдэг байна.
  • Оросод төрсөн ба өдгөө АНУ-ын Флорида мужид амьдардаг. Орос, Англи хэлээр влог хийдэг.
  • Төрөхдөө тархины саажилттай гэж оношлогдож эмч нар түүнийг хэзээ ч ярьж чадахгүй хэмээж байв. Эцэг эх нь тоглож, муураа эрхлүүлэх зэрэг өдөр тутмынх нь өхөөрдөм үйлдлийг нь бичлэг болгон буулгаж өдөр өдрөөр сайжирч буй гэр бүл, хамаатнуудадаа хуваалцдаг байжээ.
  • Улмаар бичлэг тэдний гэр бүл төдийгүй гадны хүмүүст хүрснээр бяцхан охин олны танил болжээ.
  • Бүх хаягийнх нь хамгийн олон хандалттай бичлэг нь аав Юритэйгээ тоглоомын парк орж, зайрмаг идэн, үхэр сааж тоглож буй буй бичлэг юм. Энэ нь 767 сая үзэлт авсан байна.
  • Өдгөө Legoland болон бусад төрлийн хүүхдийн 6 брендийн нүүр царай болоод амжжээ.
  • Форбесийн мэдээлснээр Анастасия тоглоом болон гар утасны тоглоом, хүүхдийн номын танилцуулга хийдэг аж.

Эх сурвалж: business insider

TAGS