• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0
Аяаш аав Ахмедийн хамт

11-р ангийн сурагч Түрки Аяаш биеийн тамирын хичээлийн хүрээнд Зүрх уушигны сэхээн амьдруулах тусламж (CPR) хийж сурчээ. Түүний шинэ мэдлэг ердөө хоёр хоногийн дараа аавынх нь амийг аварсан байна.

Аяаш, түргэн тусламжийн ажилчид, биеийн тамирын багш нар

Аяашийн аав 49 настай Ахмед нэгэн өглөө хөдөлгөөнгүй болж, амьсгалахаа больж, зүрхний цохилт нь унаж гэр бүл нь багагүй сандарчээ. Энэ үед Аяаш аавд нь зүрхний шигдээс болж буйг зөв таниж, түргэн тусламж ирэх хүртэл цээжний иллэг хийн цусны эргэлтийг идэвхжүүлэх оролдлого хийсэн байна. Тэд гурван жилийн өмнө Канадад дүрвэн ирсэн Сири айл юм.

Сурагчийн шуурхай арга хэмжээ аавынх нь амийг аварсан болохыг эмч нар сайшаан магтсан бөгөөд Ахмедийн бие одоо тэнхэрч байгаа аж. Аяашийн жишээг биеийн тамирын багш нь анхны тусламжийн анги бүрт ярьдаг болжээ.

Эх сурвалж: CBC

TAGS