A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 81 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 81 | |
|
Бидэнтэй зэрэгцэн орших амьтдын ертөнц эх дэлхийн гайхалтай бүтээл мөн. Эх байгалийн ууган үр төлүүдийн эгдүүтэй зан авир, оньсого мэт тааварлашгүй бас тоо томшгүй баримтын сан хүн төрөлхтнийг гайхшруулсан хэвээр. Тухайлбал, опоссум гэх мэрэгч амьтны үхсэн мэт жүжиглэх авъяас, кобра могойн эр зориг, зөгий далавчаа минутад 11,400 удаа дэвдэг гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Тэгвэл амьтдын гайхамшгийн орноор хамтдаа аялцгаая!
1. Төрөөд дөнгөж хоёр хонож буй зээр цагт 95 километрийн хурдтай гүйж чаддаг.
2. Энэтхэгийн хамгийн хорт могой болох кобра 2,4 метр хүртэлх зайд хоороо цацаж, ямар ч амьтныг шууд үхүүлэх чадалтай аж.
3. Тарантула аалз хоолгүйгээр хоёр жил хүртэл амьдарч чаддаг байна.
4. Алтан загасны санах ойн урт ердөө гуравхан секунд
5. Үхэр өдөрт дунджаар 400 литрийн метаны хий ялгаруулдаг байна.
6. Зөгийний нүдэнд үс ургадаг аж. Энэхүү үсний тусламжтайгаар цэцгийн тоосыг цуглуулдаг.
7. Чау-чау үүлдрийн нохой бусад төрлийн нохойноос хэлнийхээ хар өнгөөрөө л ялгаатай.
8. Дэлхийн хамгийн “тэнэг амьтан” стегозавр байжээ. Учир нь гурван тонн жинтэй атлаа тархиных нь хэмжээ хушганы хэмжээтэй тэнцэнэ.
9. Ирланд, Исланди, Гренланди болон Антарктидад могой амьдардаггүй.
10. Анаашны хүзүүний нугаламын (хүзүүний араг яс) тоо хүнийхтэй яг ижилхэн. Анаашны хүзүү мэдээж хүнийхээс урт гэдгийг бид бүгд сайн мэднэ.
11. Зөгийн дүнгэнэх чимээ өөрөөс нь биш далавчныхан дэвэлтээс гардаг аж. Тэрээр минутад далавчаа 11,400 удаа дэвдэг байна.
12. Басенжи гэх энэ жижиг ангийн нохой огт хуцаж чаддаггүй цорын ганц нохой юм.
13. Дельфин буюу далайн гахай нэг нүдээ нээж унтдаг.
14. Хамгийн том зааны биеийн жин дундаж халимны хэлний жинтэй тэнцэнэ.
15. Аварга загасны шүд найман хоног тутамд шинээр ургадаг тул маш түрэмгий, хурц байдаг. Хамгийн сонирхолтой нь хурц шүднүүд нь зөөлөн маханд гүн шигдсэнээрээ онцлог.
16. Хэрэм гарамгай цэцэрлэгч. Хэрэмнүүдийн хаа нэгтээ мартаж үлдээсэн хүнс (хушны боргоцой, зэрлэг хушга)-ний ачаар дэлхий дээр сая сая нарс мод олноор ургадаг байна.
17. Заан тугалаа хэвлийдээ 22 сар тээдэг.
18. Хойд Америкийн опоссум гэх хулгана гөлчгийгөө хэвлийдээ ердөө л наймхан хоног тээдэг байна.
19. Тахиа жилд дунджаар 190 өндөг дардаг аж.
20. Матарнууд чулуу залгих хоббитой. Ингэснээр чулуу түүний ходоодыг маш сайн ажиллуулахаас гадна усны гүн рүү ороход гол үүрэг гүйцэтгэдэг байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|