• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    70   |  
0

Калифорни мужийн Виста хотод амьдардаг 5 настай Katelynn Hardee нь Breeze Hill бага сургуулийн бэлтгэл ангид сурдаг.

Тэрээр арван хоёрдугаар сарын 08-ны ням гарагт ээжтэйгээ өдөржин сургуулийнхаа гадаа халуун шоколад, газтай ундаа болон жигнэмэг зарж олсон 80 ам.доллароо сургуулийн хоолны хувьсах зардлаа төлж чадахгүй байгаа үе тэнгийнхээ 123 хүүхдийн төлбөрт зориулжээ.

Энэ сайн үйлсийн аяны дараа ээждээ хандан: “Найзууд маань өдрийн хоолтой боллоо. Одоо өдрийн хоолны цагаар тэдний ходоод нь хоржигнохгүй” гэжээ.

Breeze Hill сургуулийн менежер Lori Higley “5 настай бяцхан жаал охин энэ үйлдлээрээ хүмүүсийн бахархал, хайрыг татаж багахан ч болов эерэг үйлдэл хийж хэн нэгний амьдралд өөрчлөлт, итгэл найдвар төрүүлж болохыг бид харлаа. Энэ нь бусад сурагчдад мөн үлгэр дуурайлал боллоо” гэв.

Тэрээр Hardee энэ санаачлагаа #KikisKindnessProject хэмээн нэрлээд бямба гараг бүр Breeze Hill сургуулийн сурагчид, болон ажилтнуудыг уриалж халуун шоколад, жигнэмэг зарж, орлогоо сургуулийн хоолны хувьсах зардлыг төлж чадахгүй байгаа хүүхдүүдэд хандивлахаар зэхэж буй. 

Түүний дараагийн зорилго бол зөвхөн өөрийн сургууль төдийгүй Vista хотын бага сургуулиудын хоолны мөнгөө төлөх боломжгүй мянга мянган жаалуудад туслах гэнэ.

 
TAGS