• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0
Большереченскийн амьтны хүрээлэн Москва хотоос зүүн зүгт 2700км-т байрладаг

Сүүлийн 133 жилд бүртгэгдээгүй дулаан өвөл Орос улсад болж байна. Хэдий арван хоёрдугаар сарын сүүлч боловч Москва хот Цельсийн 5,6 хэмийн халуун, Оросын баруун хэсэг 5-8 хэмийн дулаантай өвөлжиж байгаа ажээ.

Цаг агаарын энэхүү хэвийн бус нөхцөл байдал амьтдын амьдралын мөчлөгт ч нөлөөлж эхэлжээ. Тухайлбал Москва хотоос зүүн зүгт орших Омск мужийн Большереченскийн амьтны хүрээлэнгийн хүрэн баавгайнууд ичээнээсээ гарсан байна. 

Москвагийн их сургуульд цэцэг дэлбээлжээ. Арван хоёрдугаар сарын 20.

Хэдий баавгайнууд хооллосны дараа удалгүй гүн нойрондоо эргэн орсон боловч “Даша” нэртэй Гималайн баавгай цаг агаар хүйтрэх хүртэл хэд хоногийн турш ичиж чадаагүй ажээ.

“Орос улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь умардын хүйтэн бүсэд, зарим хот бүр мөнх цэвдэгтэй туйлын бүсэд харьяалагддаг. Цаг уур дулаарч, мөнх цэвдэг хайлж эхлэх нь ноцтой үр дагаварт хүргэнэ”

хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ.

Орос улс нь өнгөрөгч есдүгээр сард цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын “Парисын гэрээ”-нд элссэн боловч дотоодын бизнес эрхлэгчдийн эсэргүүцэл шахалтын дүнд хүлэмжийн хий үүсгэх хязгаарлалт хоригийг төд удалгүй сулласан юм.

Эх сурвалж: Washington Post

TAGS