• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    92   |  
0
Дошгирсон мал нь малчин болон малч нохдод эрсдэлтэй юм

Цэрэг дайны ажиллагаа, фото видео бичлэгт түгээмэл ашиглагддаг нисдэг төхөөрөмж буюу дроныг хөдөө аж ахуйн хүрээнд мал хариулахад ашигладаг болжээ. Тухайлбал Шинэ Зеланд, Австрали, Англи улсын уулархаг тогтоцтой, хүн явахад саад бэрхшээлтэй нөхцөлд малчид хонь, үхэр, тэжээвэр бугын сүргээ дроноор хариулж эхлээд байна.

Хүн хүрэхэд хүндрэлтэй газарт дрон малчдын хөдөлмөрийг хэмнэдэг байна

“Урьд нь хамгийн багадаа дөрвөн хүн, хоёр нохой шаарддаг байсан ажлыг одоо ердөө л хоёр хүн хийх хэрэгтэй болсон. Дроноор мал хураах нь үнэхээр их хүч хөдөлмөр хэмнэдэг”

хэмээн дроныг гурав дахь жилдээ ашиглаж буй Шинэ Зеланд улсын Марлборо тосгоны малчин Жэсон Рэнтол хэлжээ.

Дрон нь хүн төдийгүй малч нохдоос хурдан төдийгүй, догширсон мал, сүргээсээ тасарсан малтай ажиллахад нийцтэй байдаг ажээ. 

Малч ноход ч дронтой хамтран ажилладаг болж, сүргээ олохдоо дроны чимээгээр баримжаалах, аюулд орсон үедээ дрон дээр эргэн ирэх зэрэг үйлдэлд суралцсан байна. Түүгээр ч зогсохгүй зарим сүрэг бэлчээрт гарахдаа дроны орчимд байх, дрон хөдлөхөд түүнийг дагадаг болжээ.

Эдгээр малчид “Youtube”-р бичлэг үзэж, дроноо тоноглох, зардлыг бууруулах, аюулгүй ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж байна.

Эх сурвалж: The Guardian

TAGS