• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0

Австралчууд Kwinana хотын Henley орчмын дурсгалт газарт ус цэвэршүүлэлтийн шинэ шийдэл нэвтрүүлжээ. Засгийн газар болон иргэд үүний ач тусыг даруй мэдэрч ихээхэн сэтгэл хангалуун байна.

Энэ системийн ажиллах бүтэц тун энгийн. Хотын зам дагуу ус зайлуулах хоолойнуудад загасны тор шиг нягт төмөр торыг  суурилуулсан бөгөөд урсаж буй элдэв хаягдлыг шүүж гол мөрний бохирдлыг цэвэрлэдэг аж.

Хотын хог хаягдал борооны усаар зайлуулагдан гол мөрнийг бохирдуулж байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа нь олон хүний санааг зовоож байсан юм.

Эхний ээлжинд засгийн газар хоёр ширхэг торыг суурилуулан туршиж үзэхэд 362 кг хог шүүгдсэн гайхалтай үр дүн гарсан тул ус зайлуулах хоолой бүрт тус торыг суурилуулжээ.

Шүүгч тор хаягдлаар дүүрэхэд хог ачих машин суллан хог ялгаж боловсруулах төвд аваачдаг байна.

TAGS