• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    74   |  
0
"Анжелс" тусгай хамгаалалттай ойн нөөц газрын галын албаны ажилчид Австрали улсад очих болжээ

АНУ-ын Калифорни мужийн туршлагатай 20 гал сөнөөгч Австрали улсыг хамраад буй их түймрийг унтраахад туслах болжээ. Тэд өнөөдөр буюу даваа гарагаас эхлэн 30-45 хоногийн хугацаанд голомт дээр ажиллах бөгөөд галыг цурманд оруулах, шуудуу ухах, галыг таслах зэрэг үүргийг гүйцэтгэх юм.

Австралийн түймрийн хиймэл дагуулын зураг. 2020.01.01. NASA

“Төв суурин газраас хол, хязгаарлагдмал нөөц бололцоотой нөхцөлд ажиллаж дадсан хээрийн гал сөнөөгчдөө бид илгээсэн” 

хэмээн Калифорни мужийн "Анжелс" тусгай хамгаалалттай ойн нөөц газрын галын албаны дарга Роберт Гарсиа хэлжээ.

Австрали, Шинэ Зеланд, Америк улсууд нь өнгөрсөн 15 гаруй жилийн хугацаанд гал сөнөөгчдөө харилцан илгээж байгаа ажээ. 

Америк гал сөнөөгчид 2010 онд анхлан Австралид ажилласан бол 2018 оны наймдугаар сард Австрали тивийн 138 гал сөнөөгч Калифорнийн түймрийг унтраахад гар бие оролцжээ.

Эх сурвалж: CNN

TAGS