A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 67 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 67 | |
|
Уулчин, цанын тамирчин Jamie Clarke, 18 настай хүүгийнхээ ухаалаг утасны хэт хэрэглээ, видео тоглоомны донтолтоос улбаалан эцэг хүүгийн харилцаа хөдийрч буйд санаа зовнин хээрийн аялалд хамт гарахыг нэг жилийн өмнөөс л уриалжээ.
“Амралтын өдрөө хэзээ ч утасгүйгээр өнгөрүүлж үзээгүй надад Instagram, Snapchat, Youtube, Netflix-гүйгээр аяллынхаа хугацааг өнгөрүүлэх нь санаанд буухгүй байлаа. Ууланд авирахын тухайд бол төсөөлөхийн ч хэрэггүй. Тиймээс хамт аялахыг эхлээд ерөөсөө зөвшөөрөөгүй юм. Харин дараа нь адал явдлын эрэлд гарах аавын энэ санаа надад тун зугаатай санагдаж эхэлсэн. Аяллын хугацаанд нүүдэлчдийн гэрт, майханд амьдрах, хоол ундаа өөрсдөө хийж идэх, цоо шинэ соёл иргэншлийг өөрсдийн нүдээр таньж мэдэх нь гайхалтай байсан. Аав маань ямар гоё адал явдлыг санаачлаа вэ.” хэмээн хүү Khobe хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тэд долоодугаар сарын 28-нд Албертагийн Калгари дахь гэрээ орхин Монголын хээр талыг зорьж сарын турш моторт дугуй, морь болон тэмээгээр 2200 км хөндлөн аялсан аж.
“Энэ аялал намайг хүүгээ цоо шинэ нүдээр харахад тусалсан. Түүнийг би ширээн дээр хүрмээ тайлаад шидчихдэг, хоол идсэн аяга тавгаа угааж үзээгүй жаалхүү гэж л санадаг байлаа. Харин одоо би түүнийг хүнд хэцүү сорилтыг зоригтойгоор сөрж чадах залуу болсныг харлаа, хүүгээрээ бахархаж байна.” гэж Jamie Clarke аян замын тэмдэглэлдээ бичжээ.
Аяллын гайхалтай зураг, адал явдалт хормуудыг сошиал хуудсууддаа хуваалцалгүй явсан тэд саяхнаас олон нийтэд ийнхүү дэлгэжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|