• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0

Америкийн поп дуучин Pink нэрээр олонд танигдсан Alecia Beth Moore нь Австрали улсыг түймэртэй тэмцэхэд туслах зорилгоор 500 мянган ам.доллар хандивлахаа мэдэгдлээ.

“Австралид авалцаж буй энэ аймшигт галт түймэрийн хор хөнөөл, аврал эрсэн амьтын дүр зургийг харах нь үнэхээр нүд халтирам юм. Уг түймрийг унтраахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж буй гал сөнөөх багийнханд туслахаар 500 мянган ам.доллар хандивлана.” хэмээн 32.2 сая дагагчтай твиттер хуудсандаа өнгөрсөн бямба гарагт жиргэсэн юм.

5.5 сая га газрыг хамарсан Австралийн түүхэн дэх хамгийн том энэ түймэрт:

  • 23 хүний амь эрстэж,
  • 500 сая гаруй амьтан үхэж,
  • 1500 гаруй гэр шатаж, иргэдийг хоргодох байр луу нүүлгэн
  • 10 сая гаруй хүн хорт утаагаар амьсгалж байна.

Виктория болон Шинэ өмнөд Уэльс мужийн нутаг дэвсгэрт авалцсан түймэр гамшгийн хэмжээнд хүрч гуравдугаар зэргийн онц байдал зарласан харамсалт явдал Австрали улсад тохиож байна.

Эх сурвалж: abcnews.com

 
TAGS